fbpx

Өвлийн арьс арчилгаанд заавал байх найрлагатай 3 бүтээгдэхүүн

Таны хэрэглэж буй тосонд дараах 3н найрлага орсон эсэхийг шалгаарай хэрэв үгүй бол танд өвлийн улиралд арьсандаа хэрэглэх тос бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох тал дээр зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн улиралд бидний арьс хүйтэн салхи, нар, кондешн ихээр ажиллуулдагтай холбоотой чийгээ байнга алдаж хуурайшиж байдаг учраас усан суурьтай чийгшүүлэгч тосноос илүү хамгаалах мөн тэжээл өгөх чийгшүүлэх тоснууд хэрэглэх нь чухал ач холбогдолтой.

 

 

Чийгшүүлэх үйлчилгээтэй тоснуудад 2 төрлийн найрлага орсон байдаг. Үүнд:

  1. Арьсны гадаргуу дээр бүрхүүл үүсгэн чийг алдалтыг багасгадаг.
  2. Агаараас ус чийгийг татаж барьдаг найрлагатай.

Өвлийн улиралд Монголын нөхцөлд арьсанд бүрхүүл үүсгэж хамгаалдаг, чийг алдалтыг багасгадаг тос бүтээгдэхүүн онцгой ач холбогдолтой. Учир нь гадаа хүйтэн салхинд хамгаалах бүтээгдэхүүн илүү чухал бол дотор тасалгаанд чийгийн хэмжээ багассан байдаг учраас 2 дахь найрлага орсон тос бүтээгдэхүүн бага ач холбогдолтой. Хэрэв агаарт чийг бага байвал арьсны гүнээс чийгийг гадагшлуулдаг учир арьс ялгаагүй хуурайшдаг.

Өвлийн тоснууд нь найрлагандаа ургамлын гаралтай тоснууд болон витаминууд агуулсан байх ёстой.

Ургамлын гаралтай тоснууд нь арьсанд хамгаалах бүрхүүл үүсгэж чийг алдалтыг багасгадаг. Харин витаминууд нь тэжээл өгч байдаг. Иймээс дараах найрлагатай тосуудыг авч хэрэглээрэй.

  • Ши-тос (shea butter) эсвэл Карите тос (Butyrospermum Parkii butter)
  • Авокадогийн тос (Avocado oil)
  • Витамин Е (Tocopherol Acetate)

Тосонд тань дээрх найрлага орсон байвал ялангуяа өвлийн улиралд илүү тохиромжтой гэж үздэг. Тиймээс та бүхэндээ DMS, Corthe брэндийн химийн орц найрлагагүй Regel, High classic plus, Oleogel plus гэсэн 3н тосыг өвлийн арьс арчилгаанд онцлон санал болгож байна.

Эсрэгээрээ харин өвлийн арьс арчилгааны тосонд нефтийн гаралтай дараах найрлага ороогүй байх нь чухал. Үүнд:

  • Минерал тос – Mineral oil
  • Вазелин – Vaseline (Petrolatum, petrolatum liquid)
  • Парафин – Liquid paraffin, Paraffin oil

 

Зөвлөгөөг өгсөн: Beauty Queen Clinic