fbpx

Өвлийн улиралд арьсаа эрүүл байлгах 10 зөвлөгөө

Эмэгтэй хүн бүр арьсандаа анхаардагч өвлийн улиралд зарим зүйлийг анхаарахгүй орхисноос Зуны улиралаас илүүтэй арьсаа гэмтээдэг гэсэн судалгаа байдаг. Иймээс таны арьсанд тустай 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Хаа сайгүй халуун паар, кондишн ажиллаж байгаатай холбоотой арьс маш их хуурайшдаг тул өрөө тасалгааг чийгшүүлж бас хамгийн тохиромжтой чийгшүүлэгчийг оройн цагаар хэрэглээрэй…

2. Зөөлөн бага хөөсөрдөг, үнэргүй цэвэрлэгч сонгоорой. Химийн найрлага өндөртэй угаагч шингэн нь таны арьсыг цочроож загатнах, хуурайшиж хогжруутах шинж илэрч болно. Сүүн шингэн нь өвлийн улиралд илүү тохиромжтой.

3. Өвлийн улиралд ч нарны тос түрхэхээ бүү мартаарай. Учир нь цас нарны гэрлийг 80% ойлгодог бөгөөд өвлийн цагт ч арьсыг хавдар, лазер болон эмчилгээний дараа нарнаас хамгаалаагүй улмаас нөсөөших зэрэг эрсдэл үүсдэг.

4. Зөв зохистой хооллоорой. Арьсандаа сайн бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна антиоксидантуудаар баялаг (витамин С, Е, Глютатион, Омега 3 гэх мэт) хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

5. Нүүрээ угаах болон усанд орсоны дараа арьсаа бүрэн хатахаас өмнө (30 секундын дотор) чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

6. Антиоксидантаар баялаг байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн сонго. Антиоксидантууд нь таны арьсыг хүйтний нөлөөнөөс хэт хуурайшиж үрчийхээс болон бохирдолт (хүнд металл, агаарын бохирдол)-оос хамгаална. Үүнд vitamin С, А, Е, Grape seed oil, Coenzyme Q10, Niacinamide B3 vitamin, Polyphenols, glutathione, Green tea зэрэг нь хамгийн идэвхитай антиоксидантууд юм.

Мэргэжлийн гоо сайханчаас зөвлөгөө авах уу?

Хэрэв та Beauty Queen Clinic-ийн мэргэжлийн гоо  сайханчтай цаг товлож эсвэл утсаар зөвлөгөө авах хүсэлтэй бол бидэнд мэдээллээ үлдээнэ үү! Бид тантай холбогдох болно.

7. Nanoparticals, Liposomes болон Lecithin суурьтай бүтээгдэхүүнийг сонгоорой. Эдгээр нь нано технологид суурилсан бүтээгдэхүүнүүд бөгөөд таны арьсны хоригийг бүрэн нэвтэрч арьсанд шингэх учир энгийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй харьцуулашгүй үр дүнг өгнө.

8. Арьсаа богино хугацаанд олон удаа бүү гуужуулаарай. Арьсны өнгөн давхарга нь дунджаар 28 хоног тутамд шинэчлэгдэж байдаг. Хэт ойрхон арьсыг гуужуулсанаар өнгөн давхарга гэмтэж арьс хуурайших, харшлах, гадны нөлөө бохирдолтонд өртөмтгий болно. Хэрэв та арьсаа гуужуулсан болон арьсны өнгөн давхарга гэмтдэг ямар нэг эмчилгээ хийлгэсэн бол арьсаа илүү арчилж бас шаардлагатай үед мэргэжлийн хүмүүст хандаарай.

9. A,C,E витамин, D panthenol болон орлуулашгүй өөхний хүчлүүд агуулсан маск тавих нь илүү тохиромжтой.

10. Өдөр усан суурьтай биш тэжээлийн тосыг сонгоорой. Хэт хүйтэн нөхцөлд усан суурьтай бүтээгдэхүүн эсийн түвшинд арьсыг гэмтээх шалтгаан болж болно.

Эх сурвалж: Beauty Queen Clinic

Бүтээгдэхүүнүүд

ШИНЭ