Yours.mn – 505 тоот, ТИЖИ төв, Сүхбаатар дүүрэг 1р хороо, Улаанбаатар, Монгол улс

Даваа – Бямбад
9:00 – 18:00

Түгээмэл асуулт хариулт

Биднээс хамгийн түгээмэл асуудаг асуултуудыг хариултын хамт хүргэж байна.

Захиалгыг баталгаажуулах, цуцлах, нөхцөлүүд

Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийгбүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.

Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Та 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд шоппи ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

Захиалгын төлбөр төлөх

Та захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын мэдээлэл авна. Мөн шоппи худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.

Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд миний бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар баталгааждаг. Худалдааны систем нь захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд тус захиалгыг цуцлах, өөрчлөх боломжийг олгож байгаа. Таны захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

Хүргэлт хийх хугацаа

Худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээж байна.

Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн бараа 24-48 цагийн дотор, захиалгын бараа 7-14 хоногийн дотор хэрэглэгчийн системд оруулсан хаягийн дагуу бүрэн бүтэн хүргэж өнгө.

Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

Хүргэлтийн нөхцөлүүд

Захиалгын үнийн дүн 50 мянган төгрөгөөс дээш тохиолдолд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэлт хийгдэнэ. Хэрэв хэрэглэгч хүргэлтгүй захиалга хийсэн бол захиалга бэлэн болсон хойно өөрийн биеэр ирж авна.

Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд: СХД (Орбит, Толгойт, Баянхошуу), ЧД (Чингэлтэй), СБД (Дамбадаржаа) БЗД (Улиастай, Баянзүрхийн товчоо) ХУД (Зайсан, Яармаг, Нисэх) гэсэн цэгүүдээр хязгаарлагдана. Дээрх хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Энэ тохиолдолд үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.

Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. Барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дахь өөрийн захиалгын түүх хэсгээс харж, хянах боломжтой.

Барааг буцаах, бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд яах вэ?

Та захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Барааны талаар бүрэн мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой гэдгийг анхаарна уу.

Санал хүсэлт илгээх