
сонгоно.Байршил
|
Үлдэгдэл 0 |
Fanvil X210 Бизнес IP Утас
X210 бол өдөр тутмын ажилдаа дундаас өндөр ачаалалтай дуудлага хүлээн авч, уян хатан, дэвшилтэт боломжуудыг ашиглах шаардлагатай хэрэглэгчдэд зориулсан, дээд зэрэглэлийн IP утас юм. Энэхүү төхөөрөмж нь 4.3 инчийн үндсэн өнгөт дэлгэц дээр 10 ширхэг DSS товчлуур, хажуугийн 2 ширхэг 3.5 инчийн өнгөт дэлгэц дээр 96 хүртэлх DSS товчлуур (үүний 32 нь биет товчлуур) бүхий нийт 106 хүртэлх DSS товчлууртай. Эдгээр товчлууруудыг BLF (шугамын төлөв харах), хурдан залгах, бүлгийн зар мэдээлэл дамжуулах зэрэг функцүүдэд тохируулан ашиглах боломжтой. Мөн HD дууны чанар, суурилуулсан Bluetooth, Wi-Fi холболт, EHS дэмжлэг, хос Gigabit порт, PoE (сүлжээгээр тэжээл авах), IP камер болон SIP хаалганы домофонтой холбогдох зэрэг дэвшилтэт боломжуудаар тоноглогдсон нь ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ.
Оффис, EasyCall буюу дуудлагын төв, үйлчилгээний байгууллага зэрэг бизнесийн төрөл бүрийн орчинд ашиглахад тохиромжтой бөгөөд хялбар ажиллагаа, тогтвортой гүйцэтгэлээрээ онцлог юм. EasyCall – Бизнесийн харилцааг илүү ухаалаг, илүү үр бүтээлтэй болгоно.


















