Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч Yours.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Yours.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн, захиалгаар нийлүүлэх гэж ангилагдана. Захиалгаар нийлүүлэх барааг захиалга хийгдсэнээс хойш 7-14 хоногийн дотор захиалагчийн бүртгүүлсэн хаягт хүргэнэ.
  3. Бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор захиалагчийн бүртгүүлсэн хаягт хүргэнэ.
  4. Үйлдвэрээс нийлүүлэх барааны тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.
  5. Yours.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Хоёр. Анхаарах зүйлс

  1. Хэрэглэгч нь Yours.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг Yours.mn хариуцахгүй болно.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  3. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  4. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

Гурав. Захиалга хийх, баталгаажих, цуцлах хугацаа

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч Yours.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
    • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
    • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Yours.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • Yours.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна.
    • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш Захиалгын барааг 7-14 хоногийн дотор, Бэлэн барааг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.
    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  4. Онцгой бараа:
    • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

Дөрөв. Төлбөр хийх, цуцлах

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Yours.mn худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний аккаунт хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  4. Yours.mn худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. Yours.mn худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
  6. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Yours.mn худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  8. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Yours.mn худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.

Тав. Хүргэлт

  1. Хэрэглэгчийн захиалгын дүн 50 мянган төгрөгөөс дээш тохиолдолд барааг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.
  2. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж барааг авна.
  3. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • СХД: Орбит, Толгойт, Баянхошуу
    • ЧД: Чингэлтэй,
    • СБД: Дамбадаржаа
    • БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо
    • ХУД: Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана
  4. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  6. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа хүлээн авна.
  7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Зургаа. Бусад

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Yours.mn худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.