Захиалга хийх, хүргэлт, захиалга цуцлах болон сайтын үйл ажиллагаатай холбоотой түгээмэл асуултуудад дараах хэсгээс цаг алдахгүй хариултаа аваарай.
Та сонгосон бүтээгдэхүүнээ санслаад "төлбөр төлөх" товч дээр дарах эсвэл "шууд захиалах" товч дээр дарна. Гарч ирсэн хуудсанд мэдээллийг үнэн зөв бөглөж үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч төлбөрийн хэлбэрээ сонгон төлбөр төлснөөр захиалга баталгаажна.
Тухайн сонгосон бүтээгдэхүүний төлбөрийг 100% төлснөөр захиалга баталгаажна. Төлбөрийг онлайнаар, дансаар шилжүүлж болно. Төлбөр манай дансанд орсон тохиолдолд бид таны сайтад бүртгэлтэй дугаар уу залгаж захиалгыг бүрэн баталгаажуулах болно.
Манай захиалгын бараа бүтээгдэхүүн энгийн үед 14-21 хоногийн хугацаанд ирнэ. Нийгмийн онцгой нөхцөлөөс шалтгаалж бараа бүтээгдэхүүний нийлүүлэх хугацаа хойшлогдох тохиолдол тухай бүрд нь мэдээллийг манайхаас өгөх болно.
Манайх хот дотор болон хөдөө орон нутгийн хүргэлтээ "Монгол шуудан" ХК -аар хүргүүлдэг. Хүргэлт хотын бүсэд 24-48 цагт, хөдөө орон нутагт зайнаас хамааран харилцан өөр өөр байдаг.
Бид тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Хэрэв танд бидэнтэй хамтрах ажиллах хүсэлт байвал манай вэб хуудасны Хамтран ажиллах хэсгээр зочлон хүсэлтээ үлдээнэ үү. Бид тантай иргэн холбогдох болно. Баярлалаа.